Дарга
ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм таныг Дархан-Хот байгуулалт барилга захиалагчийн газар ОНӨААТҮГ-ын цахим хуудсанд зочилж байгаа танд талархал илэрхийлье. Тус газар нь орон нутагт төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга байгууламжийн угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх зорилгоор Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 69 дүгээр тогтоолоор  2016 оны 07 дугаар сарын 27 ны өдөр байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Бид үйл ажиллагаагаа түргэн шуурхай, хvнд сурталгvй, нээлттэй, ил тод болгохдоо мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна. Үүний нэг илрэл болгож энэхүү цахим хуудсыг ажиллуулж байгаа ба манай цахим хуудсанд зочилсноор Дархан-Уул аймагт улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдаж байгаа барилга угсралт, авто зам, замын байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлт, өргөтгөлийн ажлын явц, гүйцэтгэлийн талаархи мэдээ, мэдээллийг авах боломжтой юм.
Та бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг вэб сайтаараа дамжуулан тухай бүрт нь хүргэж байх болно.
Та бүхний аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө бүтээн байгуулсан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
"ДХББЗГ" ОНӨААТҮГ-ын ДАРГА Д.БАТБАЯР