Хүчин чадал: Замын чиг сэргээх 0.722 км
Байршил: Дархан сум 14-р баг
Захиалагч: Дархан-Уул аймгийн ЗДТГ
Гүйцэтгэгч: Цахимбар инженеринг ХХК
Хөрөнгө оруулалт: Замын сан
Гэрээний дүн: 840 840 000₮
Гэрээний хугацаа: 2022.04.01-2022.06.30
Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг Монгол банкны уулзвараас Байгаль орчны уулзвар хүртэлх гурван эгнээ 0.7 км авто замын засвар шинэчлэлийн ажлыг Цахим бар инженеринг ХХК Замын сангийн 840 сая төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэж байна. Ажлын явц өнөөдрийн /2022.05.10/ байдлаар 40 гаруй хувьтай байна.
Тус замын ажлын хүрээнд Ф1000 хоолой, ус зайлуулах хоолой хийх, явган зам, замын хашлага суулгах, замын тэмдэг тэмдэглэгээ суурилуулах зэрэг үе шаттай ажлууд хийгдэнэ. Одоогоор Замын хашлага суулгах ажил, Хуучин хашлага авах ажил, Чиг сэргээх ажил, Ф1000 хоолойн ажил тус тус 100 хувьтай, Явган замын ажил 15 хувьтай байна. Өнөөдрөөс асфальт бетон хучилтын тэгшилгээний суурь үеийн ажил эхэлж байна. Гүйцэтгэгч компани замын ажлыг энэ сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудад Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газраас хяналт тавин ажилладаг. Замын хяналтын инженер Д.Аюурзана авто замын ажлын явцад өдөр тутмын хяналтыг хийж байна.




Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг Монгол банкны уулзвараас Байгаль орчны уулзвар хүртэлх гурван эгнээ 0.7 км авто замын засвар шинэчлэлийн ажлын явц өнөөдрийн /2022.05.23/ байдлаар 85 гаруй хувьтай байна.
Тус замын ажлын хүрээнд Ф1000 хоолой, ус зайлуулах хоолой хийх, явган зам, замын хашлага суулгах, замын тэмдэг тэмдэглэгээ суурилуулах зэрэг үе шаттай ажлууд хийгдэнэ. Одоогоор Замын хашлага суулгах ажил, Хуучин хашлага авах ажил, Чиг сэргээх ажил, Ф1000 хоолой, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажил тус тус 100 хувьтай, Явган замын ажил 45 хувьтай байна. Гүйцэтгэгч компани замын ажлыг энэ сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.


